Зүүний Аянгыг Судлах нь

Ариун Сүнсний дуу хоолой | Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:“Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. Тэрээр цовдлолтой адил төстэй ажлыг үргэлжлүүлэн хадгалж, нэг, хоёр, гурван удаа загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг хэвийн ажлыг хадгалдаггүй бөгөөд Би ч гэсэн та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдэгтэй адилаар Түүний ажил үргэлжид өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь ‘шинэ’ агаад ‘гайхалтай’ хэмээх үгсэд оршдог. ‘Бурхан бол өөрчлөгдөшгүй, Бурхан үргэлжид Бурхан л байх болно’; энэ үг бол гарцаагүй үнэн. Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй, Бурхан үргэлж л Бурхан байх ба Тэр хэзээ ч Сатан болохгүй, гэхдээ Түүний ажил Түүний мөн чанартай адил хувиршгүй агаад өөрчлөгдөшгүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурхан бол ийм гэж чи зарладаг боловч Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Бурханы ажил тасралтгүй түгэж, байнга өөрчлөгдөж байдаг ба Бурханы хүсэл үргэлж илэрхийлэгдэж, хүнд мэдэгдэж байдаг. ”

Анхны видео линк:

Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.”

Анхны видео линк:

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

Ариун библид бичсэнчилэн Илчлэл номон дээрх нууц | Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна | Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л дэлхий даяарх харанхуй гэгээрч эхлэх ба зөвхөн тэр үед л хүн Намайг Израилиас аль хэдийн явчихаад Зүүн зүгт шинээр мандаж буйг олж мэдэх болно. Нэгэн удаа Би Израильд буугаад дараа нь тэндээс явсан, иймээс дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг ба түүнчлэн цахилгаан шууд Зүүнээс Баруун зүгт цахих болно. Энэ нь Миний Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсны шалтгаан юм. Би дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсэж байна, тиймээс Би бүхэл орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт Өөрийн айлдлыг гаргасаар байх болно. Энэ удаа, Канаанаас бусад газар дэлхий даяараа гэрэл байхгүй байгаа ба бүх хүмүүст өлсгөлөн ба хүйтний аюул тулгарсан. Би Өөрийн алдар сууг Израильд өгсөн ба дараа нь түүнийг авчихсан, тэгээд дараа нь Израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бас хүн төрөлхтөнийг Зүүн зүгт аваачсан. Би тэд бүгдийг гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй нэгдэж, үүнтэй холбоотой болж, цаашид дахин эрж хайх хэрэггүй болох юм. ”

Анхны видео линк:

Долоон аянгын нижигнээн–хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна

Бурханы айлдвар | “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?” | Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Би хүнд хэтэрхий их нигүүлслийг өгсөн бөгөөд олж авах зүйл хэтэрхий олон байгаа учраас хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг. Иудейчүүд Миний нигүүлслээс болж Надад итгэсэн ба явсан газар бүрд минь тэд Намайг дагасан. Хязгаарлагдмал мэдлэг болон туршлагатай энэ хүмүүс Миний үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудыг олж харахыг л эрмэлзсэн. Тэд Намайг хамгийн агуу хүчит үйлс бүтээж чаддаг Иудейчүүдийн гэрийн тэргүүн мэт авч үзсэн. Тиймээс хүмүүсээс чөтгөрийг хөөн зайлуулах үед тэд Намайг Елиа, Мосе, мөн бүх эш үзүүлэгчдээс хамгийн эртнийх нь, бүх эмч нараас хамгийн сайн нь хэмээн хэлж, өөр хоорондоо үймэлдэн ярилцсан юм. Би Өөрийн зүгээс Би бол амь, зам, үнэн гэж хэлэхээс өөрөөр хэн ч Миний оршихуй эсвэл ялгамж чанарыг мэдэхгүй. Тэнгэр бол Миний Эцгийн амьдардаг газар гэж Би хэлэхээс өөрөөр Би бол Бурханы Хүү бөгөөд Бурхан Өөрөө гэдгийг хэн ч мэдээгүй. Би бүхий л хүн төрөлхтөнд золин авралыг авчирч, хүн төрөлхтнийг гэтэлгэнэ гэж хэлэхгүй л бол, Би хүн төрөлхтний Золин аврагч гэдгийг хэн ч мэдээгүй; хүмүүс Намайг өрөвчхөн агаад энэрэнгүй хүн гэж л мэддэг. Би Өөрийнхөө талаар бүхнийг тайлбарлаж чадахаас өөрөөр, хэн ч Намайг мэдээгүй, мөн Би бол амьд Бурханы Хүү гэдэгт хэн ч итгээгүй. Хүн зөвхөн ийм байдлаар л Надад итгэдэг ба ийм маягаар Намайг хуурдаг. Хүн Миний талаар ийм үзэл бодолтой байх үедээ Намайг яаж гэрчилж чадах билээ?”

Анхны видео линк:

Бурханы айлдвар | “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?” | Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ?

Бурханы дуу хоолой | Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:“Чи шашны хэдэн ёс заншил мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж өөрийнхөөрөө зүтгэж байсан бэ? Бурханы үүрч байгаа ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг хичээснээсээ болж чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүл. Өөрийн үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай; энэ нь дүрэмд баригдаж эсвэл зөвхөн харуулахын тулд дуртай, дургүй хийх явдал биш юм. Харин, энэ нь Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлэхийн нэр юм. Зөвхөн ийм хэрэгжүүлэлт Бурханыг хангалуун байлгадаг. Бурханыг баярлуулах аливаа ёс заншил нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ.”

Анхны видео линк:

Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой

Ариун Сүнсний үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм ( Нэгдүгээр хэсэг) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ажлын гурван үе шат нь Бурханы бүх удирдлагын гол цөмд байдаг ба тэдгээрт Бурханы зан чанар болон Тэр юу болох нь илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдэгийг ухаарах чадваргүй, мөн тэд Бурханы ажлын мэргэн ухааныг бас мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр байдаг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмуудыг мэдэхгүй байх болно; ажлын нэг үе шатнаас үлдсэн хоосон сургаалыг хатуу чанд дагадаг хүмүүс нь Бурханыг хоосон сургаалаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй, тогтворгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. ”

Анхны видео линк:

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

(Монгол хэлээр) | Христийн сүмийн кино | Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ ! Жэн Му’энь бол АНУ дахь Хятад Христийн чуулганы хамтран зүтгэгч бөгөөд Эзэнд олон жил итгэн, Эзэний төлөө урам зориг дүүрэн ажиллаж, зарлагаддаг. Нэгэн өдөр авга эгч нь түүнд, эцсийн өдрүүдэд Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүнийг шүүн ариусгах ажил хийхээр эргэн ирсэн тухай гэрчлэхэд тэрээр ихэд догдолно. Төгс Хүчит Бурханы үгийг уншин, Төгс Хүчит Бурханы Чуулганы кино болон видео бичлэгүүдийг үзээд, Жэн Му’энийн зүрх сэтгэл Төгс Хүчит Бурханы үгс үнэн бөгөөд Төгс Хүчит Бурхан нь Эзэн Есүсийн эргэн ирэлт байж тун магадгүйг баталгаажуулж, улмаар тэр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ах эгч нарынхаа хамтаар судалж эхэлнэ. Гэвч түүний чуулганы удирдагч, Ма пастор үүнийг мэдээд, Жэн Му’энийг саатуулж, зогсоохоор ахин дахин оролдоно. Тэрээр Жэн Му’энийн үнэн замыг судалж байгааг нь болиулахын тулд Зүүний Аянгыг гутааж, ялласан ХКН-ын засгийн газрын суртал ухуулгын видео бичлэг үзүүлж, энэ нь Жэн Му’энийг ихэд будлиулж орхидог: Тэрээр Төгс Хүчит Бурханы үгс нь үнэн агаад Бурханы дуу хоолой болохыг илэрхий харж чадаж байхад, шашны ертөнцийн пастор, ахлагч нар юунд Төгс Хүчит Бурханыг яллана вэ? Тэд өөрсдөө эрж хайх, судлахаас татгалзаад зогсохгүй, үнэн замыг бусад хүн хүлээн зөвшөөрөхийг болиулах гэж оролддог. Яагаад тэр билээ? ... Жэн Му’энь мэхлэгдэж, буруу замаар орохоос айх ч, өргөгдөх боломжоо алдах вий гэж мөн эмээнэ. Түүний зөрчил, будлиан дунд Ма пастор ХКН болон шашны ертөнцийн улам сөрөг суртал ухуулга үзүүлж, Жэн Му’энийн зүрх сэтгэлд улам их эргэлзээ төрүүлнэ. Тэрээр Ма пасторын үгийг сонсож, үнэн замыг судлахаа болихоор шийднэ. Дараа нь Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчүүдийн гэрчлэл, нөхөрлөлийг сонсоод, Жэн Му’энь үнэн замыг судлахад хамгийн үндсэн зарчим бол тухайн замд үнэн бий эсэх, илэрхийлдэг зүйл нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг тогтооход оршдогийг ойлгоно. Завхарсан хүн төрөлхтний аль ч гишүүн үнэнийг илэрхийлж ер чадахгүй тул үнэнийг илэрхийлж чаддаг хэн боловч Христийн илрэлт байх ёстой. Энэ бол маргахын аргагүй баримт. Хэрэв хүн үнэн замыг судлахдаа Бурханы дуу хоолойг сонсоход төвлөрөлгүй, оронд нь төсөөлөлдөө үндэслэн Эзэн Есүсийг цагаан үүлэн дээр бууж ирэхийг хүлээвэл, тэд хэзээ ч Бурханы илрэлтийг угтан авч чадахгүй. Жэн Му’энь Эзэн Есүсийн ярьсан ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсдогийн нууцыг эцэст нь ойлгож, ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийн пастор, ахлагч нарын худал хуурмаг, хийсвэр онолуудад цаашид итгэхгүй байхаар шийдэн, өөрийн шашны пасторын хорио, хүлээснээс мултарна. Жэн Му’энь үнэн замыг судлахын хүнд бэрхийг ихэд мэдэрнэ. Ялган таних чадваргүйгээр, үнэнийг эрж хайхгүйгээр Бурханы дуу хоолойг сонсож, эсвэл Бурханы сэнтийн өмнө өргөгдөх арга үгүй. Оронд нь, хүн зөвхөн Сатанд мэхлэгдэн хянуулж, Сатаны торонд үхэж л чадна, энэ нь Библи дэх дараах үгсийг бүрэн биелүүлдэг: “Миний хүмүүс мэдлэг дутмагаас болж устгагдсан” (Хосеа 4:6). “... мунхгууд ухаан дутсанаас болж үхдэг” (Сургаалт үгс 10:21) .

Анхны видео линк:

Аюулт мэдлэггүй байдал | Яаж мэдлэггүй байдлаас салж Эзэнийг угтан авах бэ !


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Чи амилсан хүн мөн үү? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ хүмүүс амьд зүйлс болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, тэд Түүний шүүлт болон гэсгээлтэнд баяртайгаар захирагдах ёстой ба Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханы шаардсан бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, зөвхөн тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд зүйлс болох болно. Амьд хүмүүс Бурханаар аврагддаг, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгддэг, тэд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг бөгөөд өөрийн амиа Бурханд өгөхдөө баяртай байдаг, мөн тэд өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Зөвхөн амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, зөвхөн амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, зөвхөн амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, мөн зөвхөн амьд хүмүүс л жинхэнэ хүмүүс юм.”

Анхны видео линк:

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Чи амилсан хүн мөн үү? | монгол хэлээр

Христийн сүмийн баримтат кино |Бүхнийг захирагч нэгэн| Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх Өргөн уудам орчлон ертөнц даяар тэнгэрийн бүх эрхэс өөр өөрсдийн тойрог замаар маш нарийн шилжин хөдөлдөг. Тэнгэрийн доор уулс, гол, нуур бүгд өөрсдийн гэсэн хил хязгаартай бөгөөд амийн хуулийн дагуу бүх бүтээл дөрвөн улирлын туршид амьдарч, нөхөн үржиж байдаг... Энэ нь ч бас маш нарийн загварчлагдсан—энэ бүхнийг захирч, зохицуулж байгаа Хүчит Нэгэн байдаг уу? Энэ дэлхийд дуугаа хадаан ирснээсээ хойш бид амьдралдаа өөр өөр үүрэг роль гүйцэтгэж эхэлсэн. Бид төрөлтөөс эхлээд өтөл нас хүртэл, өвчнөөс үхэл хүртэл нүүдэллэдэг, баяр хөөр, гуниг зовлонгийн хооронд бэдрэн явдаг... Хүн төрөлхтөн үнэхээр хаанаас ирдэг юм бэ, мөн бид үнэндээ хаашаа явах юм бэ? Бидний хувь заяаг хэн захирч байна вэ? Эрт цаг үеэс өнөөг хүртэл түүхийн урсгалд агуу улс үндэстнүүд үүсэж, гүрэн улсууд гарч ирж, үгүй болж, улс орон болон ард түмэн цэцэглэн мандаж, устан мөхсөн билээ...Байгалийн хуулийн нэгэн адилаар хүн төрөлхтний хөгжлийн хуулиуд цаглашгүй их нууцыг агуулдаг. Та тэдгээрийн хариултыг мэдэхийг хүсэж байна уу? “Бүхнийг Захирагч Нэгэн” хэмээх баримтат кино нь энэ бүхний уг үндсийг мэдэж, энэ бүх нууцыг тайлахад таныг залж чиглүүлэх болно!

Анхны видео линк:

Христийн сүмийн баримтат кино |Бүхнийг захирагч нэгэн| Бурханы төгс хүч болон дээд эрхийг гэрчлэх


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний бодол санааг анзаарахгүй өнгөрч болохгүй ч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч илүү тэвчишгүй юм. Чи Христийг үхэшгүй мөнхийн мэргэн хүн гэж хүндэтгэн үздэг, харин хэн ч Христийг бурханлаг мөн чанартай энгийн хүн гэж үздэггүй. Иймээс, Бурханыг харах гэж өдөржин шөнөжин хүсэмжлэн харуулддаг хүмүүс үнэндээ Бурхантай нийцэхгүй бөгөөд Бурханы дайсан юм. Хүний зүгээс энэ нь буруу зүйл биш гэж үү? Одоо ч гэсэн та нарын итгэл, үнэнч байдал чинь Христийн дүр төрхийг харахад зохистой гэж та нар бодож байгаа, гэхдээ Би та нарыг бодитой барьцтай зүйлээр өөрсдийгөө зэвсэглээсэй гэж ятгах байна! Учир нь өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй холбоотой байсан хүмүүсийн олонх нь бүтэлгүйтсэн; тэд бүгдээрээ фарисайчуудын дүрд тоглодог. Та нарын бүтэлгүйтлийн шалтгаан юу вэ? Чухамдаа энэ нь, та нарын үзэлд эрхэм дээд, хүндлүүштэй Бурхан байдагт оршино. Гэхдээ үнэн бол хүний хүссэнээр байдаггүй. Христ эрхэм дээд бишээр зогсохгүй харин ч Тэр нэн өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй жирийн л нэг хүн; Тэр тэнгэр лүү дээш одож чадахгүйгээс гадна, газар дээр ч чөлөөтэй хөдөлж чадахгүй. Иймээс хүмүүс Түүнийг жирийн нэг хүн гэж ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа өөрсдийн дураар хийж, Түүнтэй хайхрамжгүй ярилцаж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Та нар аль хэдийн ирсэн Христийг энгийн хүн мэт үзэж, Түүний үгийг жирийн хүнийх шиг үздэг. Иймээс, үнэндээ Та нар Христээс юу ч аваагүй, харин ч эсрэгээрээ гэрэлд хамаг муу муухайгаа ил гаргасан.”

Анхны видео линк:

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм

Христийн сүмийн кино | “Миний гэр хаана байна вэ” | Бурхан надад халуун дулаан гэр бүлийг өгсөн Венягийн эцэг эх нь түүнийг хоёр настай байхад салсан бөгөөд түүнээс хойш тэр өөрийн эцэг болон хойд эхийн хамт амьдарчээ. Хойд эх нь түүнд дургүйлхэж, эцэгтэй нь байнга маргалддаг байж. Ингээд эцэг нь Веняг ээжийнх рүү нь явуулахаас өөр аргагүй болсон ч ээж нь өөрийн бизнестээ хамаг анхаарлаа хандуулж түүнд санаа тавьдаггүй байсан тул тэрээр хамаатан садан, найз нөхдийнх нь гэрээр дамжин амьдарчээ. Ийм байдлаар олон жил амьдарсны дараа Веня ганцаардаж, цөхрөнгөө барж гэр бүлийн халуун дулаан байдлыг маш их хүсэж байлаа. Түүний аав, хойд эх хоёр нь салахад л тэрээр аав дээрээ очиж, сайн ч муу ч гэртэй болсон юм. Веня өсөж том болох тусам хашир болгоомжтой, дуулгавартай болж, хичээлдээ ч шамддаг байв. Гэвч түүнийг коллежийн элсэлтийн шалгалтандаа шамдан бэлдэж байх үеэр нэгэн золгүй зүйл тохиолдов. Түүний ээжийн тархинд цус харваж, саажилттай болж, хэвтэрт оров. Түүний хойд эцэг нь ээжийг нь орхиж, тэр ч бүү хэл бүх эд хөрөнгийг нь авчээ. Төд удалгүй аав нь мөн элэгний хорт хавдраас болж эмнэлэгт хэвтсэн байна.... Веня ганцаараа гэр орноо авч явж чадахгүй байсан тул хамаатан садан, найз нөхдөөсөө гуйхаас өөр аргагүй байсан ч түүнийг хүлээж авах хүн байсангүй.... Веня зовж шаналан, найдвараа алдаад байтал Төгс Хүчит Бурханы чуулганы хоёр эгч Веня болон түүний ээж, эгчид нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилжээ. Тэд Төгс Хүчит Бурханы үгнээс хүмүүсийн амьдралын зовлон шаналалын үндсийг олж харж, хүмүүс Бурханы өмнө ирэх л юм бол Түүний хамгаалалтанд орж, аз жаргалаар бялхан амьдардаг болохыг ойлгожээ. Бурханы үгний аргадалтын ачаар л ээж болон охид зовлон шаналал, цөхрөлөөсөө ангижирчээ. Веня Бурханы өршөөл, хайрыг үнэнхүү үзэж мэдрэв; эцэст нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч, жинхэнэ гэртээ иржээ...

Анхны видео линк:

| “Миний гэр хаана байна вэ” | Бурхан надад халуун дулаан гэр бүлийг өгсөн


Христийн чуулганы магтан дуу 2018 | Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй Бурханы үг амиар дүүрэн бөгөөд, бидний алхах ёстой замыг, үнэний тухай ойлголтыг өгдөг. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний дууны өнгө, хэлбэрт анхаарч эхэлнэ. Мөн бид энэхүү энгийн хүний дотоод дуу хоолойнд, өөрийн санаагаар анхаарна. Бидний төлөө Бурхан бүх хүчээ дайчлан ажиллана. Бидний төлөө Тэр нойр хоолоо умартана. Бидний төлөө Тэр уйлж, санаа алдана. Бидний төлөө Тэр өвчиндөө ёолно. Тэр бидний хүрэх газар, авралын төлөө доромжлолыг амсаж, Бидний тэрслүү зан, мэдрэмжгүй байдлаас болж, Түүний зүрх сэтгэлээс нулимс урсаж, цус гарна. Энгийн хүмүүст Түүнийх шиг оршихуй, эзэмшил байхгүй билээ. Ямар ч ялзарсан хүмүүс тэдгээрийг эзэмшиж, эсвэл хүрч үл чадна. Түүний тэсвэр тэвчээр нь энгийн хүнийхээс илүү бөгөөд, Түүний хайр нь аливаа бүтээгдсэн, зүйлийн эзэмшилд орохгүй. Энгийн хүмүүст Түүнийх шиг оршихуй, эзэмшил байхгүй билээ. Ямар ч ялзарсан хүмүүс тэдгээрийг эзэмшиж, эсвэл хүрч үл чадна. Түүний тэсвэр тэвчээр нь энгийн хүнийхээс илүү бөгөөд, Түүний хайр нь аливаа бүтээгдсэн, зүйлийн эзэмшилд орохгүй.

Анхны видео линк:

Христийн чуулганы магтан дуу 2018 | Бурханы хайрыг ямар ч бүтээгдсэн зүйл эзэмшдэггүй

Христийн смүийн кино “Гэр бүл дэх улааны суртал” киноны клип: 5-р сарын 28-ны Жаоюаний хэргийг шүүсэн Коммунист Намын шүүх хурлын ард ямар булхай нуугдаж байна вэ? Хятад болон дэлхий дахиныг цочроосон Шаньдун дахь 5-р сарын 28-ны Жаоюаний хэргийн дараа, ХКН шүүхээр уг хэргийг шийдэх үед сэжигтнүүд өөрсдийгөө Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд биш гэдгээ тун тодорхой мэдүүлсэн билээ. Гэвч ХКН тэднийг Төгс Хүчит Бурханы Чуулганд харьяалагддаг хэмээн зүтгэсээр байсан юм. Тэдний сэдэл юу байв? Энэ хэргийн ард ямар булхай нуугдаж байна вэ?

Анхны видео линк:

( 5·28 ) Жаоюаний хэргийг шүүсэн Коммунист Намын шүүх хурлын ард ямар булхай нуугдаж байна вэ?

Христийн сүмийн кино | “Бэрхшээл дундах жаргал” | Бурхан бол миний хүч

2018 оны 08-р сарын 07 Нийтэлсэн Отгонцэцэг Туяанаа

Христийн сүмийн кино | “Бэрхшээл дундах жаргал” | Бурхан бол миний хүч Хань Лу бол Хятадын эх газар дахь Төгс Хүчит Бурханы Чуулганы удирдагч юм. Тэр Бурханд 10 гаруй жил итгэж ирсэн бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг туулж мэдэрсэн юм. Тэр зарим үнэнийг ойлгодог бөгөөд зөвхөн эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханаар дамжуулан хүн нүглээсээ чөлөөлөгдөж, утга учиртай амьдрах боломжтой болно гэдгийг мэддэгойлгодог. Тэр Төгс Хүчит Бурханыг дагахын тулд бүхнийг орхисон бөгөөд, газар сайгүй явж эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт, ажлыг гэрчилжээ. Гэвч шашингүйн үзэлт улс төрийн нам болох ХКН-ын засагладаг Хятадад шашин шүтэх эрх чөлөө гэж байдаггүй ажээ. ХКН-ын засгийн газар гэр чуулгануудыг бүр мөсөн хориглох нууц баримт бичгүүд гаргаж, Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхан хавчжээ. Хань Лу болон бусад итгэгчдийг ХКН-ын цагдаа нар ажиглаж, мөрдөн, улмаар баривчилсан байна. ХКН-ын цагдаа нар чуулганы сан хөмрөгийг нь цөлмөх, чуулганы илүү олон удирдагчдыг барих зорилгоор Хань Луг хэрцгийгээр эрүүдэн шүүсэн бөгөөд цуу яриа, төөрөгдлөөр түүний тархийг угаах, гэр бүлийнхнийг нь ашиглан түүнийг буулгаж авах болон бусад жигшүүртэй арга ашиглан Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахыг оролджээ... Өвдөж, сул дорой байхдаа Хань Лу Бурханд найдаж, Бурханд залбирч, Бурханы үгийн заавраар Сатаны бүх мэхийг ялган таньсан юм. Тэр эрүү шүүлт дор олон байцаалтыг давж, ХКН-ын төрөл бүрийн цуу яриа, төөрөгдлийг хүчирхгээр няцаасан байна. ХКН-ын хяхалт хавчлагын гашуун орчинд гайхамшигтай, цуурайтсан гэрчлэл хийгджээ.

Анхны видео линк:

Христийн сүмийн кино | “Бэрхшээл дундах жаргал” | Бурхан бол миний хүч

Христийн чуулганы магтан дуу | Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болно Бурхан зөвхөн Өөрийгөө даруу болгож, Хүмүүсийн дунд Тэр махбодтой оршиход. Тэд Түүний итгэмжит хүн, Тэд Түүний дотно анд болцгоодог. Махбодтой Бурхан ярьж, ажиллаж, Хүмүүсийн ертөнцөд амьдран тэдний баяр, гуниг шаналалыг хуваалцан, хамгаалж удирдана. Түүний адислал, авралын төлөө тэднийг ариусгадаг. Бурхан бол Сүнс, Түүнийг өргөмжлөгдөж, ойлгоход хэцүү байх үед Хүн хэрхэн, Бурханы итгэмжит хүн болох вэ? Бурхан бол Сүнс Түүнийг хүний адил махбодтой болоход, Хүмүүс Түүний хүслийг ойлгож, Түүгээр авахуулж чадна. Үүгээр дамжуулан хүн Бурханы хүслийг бүрэн ойлгож, зөвхөн энэ аргаар Түүний итгэмжит хүн болно. Бурхан хэрвээ хүнд харагдаж, баригддаггүй бол, Хүн төрлөхтөн хэрхэн Түүний итгэмжит хүн болох вэ? энэ сургаал дэмий юу? Бурхан бол Сүнс, Түүнийг өргөмжлөгдөж, ойлгоход хэцүү байх үед Хүн хэрхэн, Бурханы итгэмжит хүн болох вэ? Бурхан бол Сүнс Түүнийг хүний адил махбодтой болоход, Хүмүүс Түүний хүслийг ойлгож, Түүгээр авахуулж чадна. Бурхан бол Сүнс, Түүнийг өргөмжлөгдөж, ойлгоход хэцүү байх үед Хүн хэрхэн, Бурханы итгэмжит хүн болох вэ? Бурхан бол Сүнс Түүнийг хүний адил махбодтой болоход, Хүмүүс Түүний хүслийг ойлгож, Түүгээр авахуулж чадна. Бурхан зөвхөн махбодтой болоход хүн, Түүний итгэмжит хүн болно.

Анхны видео линк:

Христийн чуулганы магтан дуу | Бурханыг бие махбодтой болоход л Түүний итгэмжит хүн болно